avatar

Цэцэг хийх аргачлал

2012-06-05,22:39
Цэцэг хийх арга

Хэрэглэх зүйлс: Ундааны сав, өнгийн хуулгууд, хайч, скоч
Хийх аргачлал Ундааны савыг сайтар угааж цэвэрлэнэ. Савыг 2 хуваан хайчилж тайрна. Суурь хэсгийг аваад дээрээс нь 10 см хүртэл зайтайгаар, хооронд нь 5 мм-ээр жигд хайчилна. Гэхдээ 3-4 давхрагатай цэцгүүд болохоор хайчилна. Өнгийн хуулгаа ямар нэг цэцгийн дэлбээний хэлбэртэйгээр, навчнуудыг дэлбээний дор 2 хэсэгт байрлуулахаар олон ширхэгээр хайчилж бэлтгэнэ. Дараа нь савныхаа хайчилбарыг 2-3 үелэн нугална. Үзүүрт нь дэлбээг 2 талаас нь наана. Наасан цэцгийнхээ доод талд 2 хэсэгт навчнуудыг тогтооно. Тэдгээрийг скочоор бэхэлнэ. Үе үеэр нь янз бүрийн өнгөөр нааж болно. Үүнийг хүүхдүүд хооллохдоо ширээн дээрээ тавьж амны цаасыг хийж хэрэглэнэ. Цэцгүүдийн өнгийг ялгаж нэрлэх ба хэдэн ширхэг байгааг тоолж болно.
бичсэн: эзэн хичээвэл заяа хичээнэ төрөл: Зайн сургалт |